(+976)-70118520, (+976)-99066718

Монголын түүх

Өнөөгийн Монгол улсын нутагт одоогоос 850000 жилийн өмнө хүн амьдарч байсан гэсэн баталгаа байдаг.Тийм боловч МЭӨ 3-р зуунаас төмөр зэвсэг энэ нутагт орж ирсэн үеэс л улс төрийн хувьд чухал болжээ.Ерөнхийдөө энэ үе хүртэлх Монголын түүх нь Сибирь, умард Орос, Хятад, Араб Перс, Төв Азийн хооронд орших тал газрын түүхтэй ижилхэн байжээ.Энэ тал газрыг, хааяа нэгддэг боловч амархан задарч үгүй болдог холбоонуудыг үүсгэдэг тархай бутархай нүүдэлчин аймгууд эзлэж байв.Эдгээр нүүдэлчид нь мал аж ахуй эрхэлж, газар тариалангийн улсууд ба хажуудах аймгуудтай худалдаа хийж, тэдгээрийгдовтолж амьдарч байжээ.Хэдийгээр ийм тархай бутархай байсан ч зарим үе Хятад, Араб, Персийн орнуудад заналхийлсэн хүчтэй нэгдлүүдийг бий болгож байв.Эдгээр нэгдлүүд нь амархан задарч үгүй болдог байсан ч довтолсон орнуудынхаа хүмүүсийг тарааж, улс төрийг нь тасалдуулж байв.Монголын талын нүүдэлчид нь голдуу ойр орших Хятадад анхаарлаа хандуулж байсан ба ийнхүү энэ хоёр тал нь өвөр хоорондынхоо түүхэнд харилцан нөлөөлж байв.

12-р зууны байдал
12, 13-р зууны эхээр одоогийн Монгол нутагт нэгдсэн захиргаагүй, бие биентэйгээ өрсөлдөгч олон биеэ даасан аймгууд оршин тогнож байжээ. Эдгээр нь гол төлөв Монгол, Түрэг, Манж гаралтай байсан бөгөөд тоочвол:

  •     Алтайн, Хангайн нурууны дунд Найман
  •     Хангайн, Хэнтийн нурууны дундуур Туул-Орхоны сав газарт Хэрэйд
  •     Байгал нуурын урдуур Сэлэнгийн ай саваар Мэргид
  •     Их Хянганы нуруугаар Буйр нуурын орчмоор Хонгирад
  •     Хэнтийн нуруунаас урагшаа Зүбү (Татар)
  •     Их Говьд Онгуд
  •     Хэнтийн нуруунд Хамаг Монгол
  •     Мөн бусад газарт Олхонууд, Баяд, Ойн иргэн òóñ òóñ íóòàãëàæ áàéæýý.

Хожим нь эдгээрээс Хамаг Монгол давамгайлжээ.Хамаг Монголын хаан Боржигин овгийн Хабул хан нэг хэсэг хүчирхэгжиж байснаа дараагийн хэдэн үедээ дарагджээ.Түүний дараа Тайчуудын Амбагай хан цолыг аâñàí áàéíà.Амбагай хан охиноо Татарт өгөхөөр явж байхдаа Татаруудад олзлогдîí цаазлàãäжээ.Энэ үеэс Татаруудад өш хонзонтой болж, Хабул хааны хүү Хутуг дараа нь Хамаг Монголын ханд өргөмжлөгдөхөд Татарын эсрэг 13 удаа дайтжээ.Хутуг хааны хожмын удирдагчид нь Хамаг Монголын хан цолгүй байсан нь хүч суларч байсны шинж болно.Хабулын ач Есүхэй баатар нь 1171 онд Татаруудад хорлогдон нас баржээ.Энэ үед түүний хүү Тэмүжин 9 настай байсан ба Монголын эзэнт гүрнийг үндэслэгч болсон байна.Харин 1189 он хүртэл Хамаг Монгол ямар ч удирдагчгүй, зохион байгуулалт байхгүй байлаа.

Их Монгол Улс
Есүхэй баатар Татаруудад хорлогдсоноос хойш Хамаг Монгол нь захирагчгүй байлаа.Түүний хүү Тэмүжин нь хагас өнчин болж бага насандаа асар их зовлон бэрхшээлийг туулжээ.Түүний эх Өэлүнг Мэргидийн Чилэдүгээс эцэг нь авсны өшөөнд Мэргидүүд Тэмүжиний эхнэр Бөртэ үжинг авсан байна.Эхнэрээ аврах гэж Тэмүжин эцгийн анд Ван хан Тоорил, өөрийн бага насны анд Жамухын тусламжтайгаар Мэргидийг сөнөөжээ.Энэ хэрэг явдлаар Хамаг Монгол дотроо Тэмүжиний нөлөө ихээр ихэсч анд Жамухатай өрсөлдөөн эхлэñýí áàéäàã.1189 онд түүнийг Хамаг Монголын хаанд өргөмжилж, Чингис хаан нэртэй болжээ.1206 он хүртэл Тайчууд, Жүрхин, Татар, Найман гээд Монголын бүх аймгуудыг нэгтгэж ÷àäñàí.Ингэснээр Онон голын орчимд хурилдай зохион байгуулж Их Монгол Улсыг (Ехэ Монггул Улус) зарлан тунхагласан байна.Чингис хаан нь 1206-1227 оны хооронд Тангууд, Хорезм, Хар хятан, Зүрчидийн Алтан улсыг байлдан дагуулж уртаашаа Манжуураас Каспийн тэнгис хүртэл уудам газар нутгûг эзэëñýí.Түүнийг нас барах үед Монголын эзэнт гүрэнд зүүн хойд Перс, хойд Хятадын хэсэг, Сибирь, дундад Ази багтаж байв.Үр удам нь байлдан дагуулалтыг үргэлжлүүлэн газар нутгаа хоёр дахин томруулжээ.Чингис хаан Их Монгол улсыг дөрвөн хүүдээ хуваан өвлүүлñýí.Зүчид Уралын нуруунаас Эрчис мөрөн хүртэл газар нутаг, Цагадайд Эрчисээс Балхаш нуур, Төв Ази, дорнод Персийг, Өгºдэйд Зүүнгар, Манжуур, хойд Хятад, отгон хүү Тулуйд Монгол ёс заншлаар язгуурын Монгол нутгийг тус тус өвлүүлжээ.

Их Монгол Улс үүссэн байдал
Өв залгамжлагч Өгºдэй хаан (1229-1241) нь гүрнийг улам тэлж, нийслэл Каракорум буюу Хархоринг байгуулжээ.Түүний удирдлага доор Их Монгол улс нь Чингис хааны дуусгаагүй Алтан улсыг эзлэж, баруун Ази, Европ руу улам тэлñýí.Өгºдэй хааныг нас барсны дараа Чингисийн үр удмууд нь нэг талдаа Зүчи, Тулуйн удмынхан нөгөө талдаа Өгºдэй, Цагадайн удмынхан гэж хоёр хуваагджээ.Өгºдэй хааны дараа 1236 оны Их хурилдайгаар түүний хүү Гүюгийг хаан (1236-1248) ширээнд залжээ.Гүюгийн дараа 1251 онд Тулуйн хүү Мөнхийг хаан (1251-1259) ширээнд суулгажээ.Мөнх хаан нь өөрийн дүү Хүлэгүг Персийг дайтахаар явуулж тэрээр 1257-1259 онуудад Персээс гадна Багдад, Кавказ, Сириг өөрийн эрхшээлдээ оруулжээ.1260 оны Их хурилдайгаар Мөнхийн дүү Аригбөхийг хаан ширээнд залсан боловч ах Хубилайтай 1261-1266 онд нас барах хүртлээ тэмцэлджээ.