(+976)-70118520, (+976)-99066718

Хэнтийн аялал

Аяллын маршрут:

УБ-Хар зүрхний хөх нуур-Балданбэрээвэн хийд-Өглөгчийн хэрэм-Дадал сум-Гүн галуутай-УБ
Аяллын хөтөлбөр:

Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт байрлах Эзэн богд Чингис хааны Хөх нуурын эрэг, Хар зүрхний энгэр нутгаар нутаглаж байсан түүхэн дурсгалт Хар зүрхний хөх нуурын байгалийн үзэсгэлэнтг бахдана. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт 400 жилийн түүхт Халхын Утай гүмбэн хэмээн Энэтхэг, Түвдийн буддист лам нарын дунд алдаршсан Балданбэрээвэн хийдийг үзэж сонирхоно. Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг дахь Дайчин уулын энгэрт шавар наалтгүйгээр чулууг нямбайлан уул түшүүлэн барьсан Өглөгчийн хэрэм үзнэ. Хэнтий аймгийн Дадал суманд зохион байгуулагдаж буй “Алтаргана-2014” буриад зоны дуу хуур, бүжиг наадам, яруу найраг, хошин шог, шагайн харваа, буриад сурын харваа, бөх, хурдан морины уралдаан, буриад гоо бүсгүйн тэмцээнийг үзэж сонирхоно. Онон Балж голын сав газар, эзэн Чингис хааны мэндэлсэн Дэлүүнболдог хэмээх газрын өвөрт нарсан ойгоор хүрээлэгдсэн холбоо “Гурван нуур”-ын байгалийн өвөрмөц тогтоцтой нуураар аялна. Хэнтий аймгийн Баян-Адарга суман дахь “Монгол хатадын өргөө” цогцолбор, Өндөрхаан хотоор дайран өнгөрнө. Их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн нутаг Гүн галуутай нуур, Хэрлэн голын хөвөөн дээр, байгалийн бас нэгэн гайхамшиг дунд үдшийг өнгөрүүлнэ. Өндөр гэгээн Занабазарын нэр хайрласан Тамган өндөр хэмээх байгалийн үзэсгэлэнг бахдана.

Аялал захалах

  • Хар зүрхний хөх нуур