(+976)-70118520, (+976)-99066718

Монгол Улс

Монгол Улс нь тэгш өндөрлөгт орших зүүн болон төв Азийн орон юм. Хойд талаараа ОХУ, бусад талаараа БНХАУ-тай хиллэдэг, баруун зүгт Казахстантай ойр (хилийн цэгүүд 38 километр зайтай) байрладаг.Нийслэл Улаанбаатар хотод нь нийт хүн амын 40 орчим хувь нь оршин суудаг. Улс төрийн засаглалын хэлбэрийн хувьд нэг танхимт парламенттай бүгд найрамдах улс болно.Төрийн тэргүүн нь ерөнхийлөгч, засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд, хууль тогтоох эрхтэй буюу төрийн дээд байгууллага нь Улсын Их Хурал юм. Манай орон нь 1.654.016 км2  талбай  нутаг дэвсгэрийг эзлэж өргөрөгийн дагуу 100 31| зөрүүтэй ба баруунаас зүүн хүртэл 2392 км урт бол  хойноос урд хүртэл 1259 км өргөн. Баруун захын цэг нь баруун хойноос зүүн урагш чиглэн тохойрон тогтсон  хоёрдох эгнээ уулс Монгол Алтайн нурууны зангилаа Алтай Таван богдын Хүйтэн оргил бөгөөд   ЗУ 870 47| ХӨ  480 53I солбилцолд, Зүүн захын цэг нь зүүн урдаас баруун хойш чиглэн уртрагын дагуу орших Их хянганы нурууны салбар  уулсын Соёлз  уулын Модот хамар бөгөөд  ЗУ 1190 50I ХӨ 460 50I солиболцолд,  Хойд захын цэг нь Баруун хойноос зүүн урагш өргөрөгийн дагуу чиглэн тогтосон Обручевийн нурууны салбар Соёны уулс дахь Монгол Шарын Даваа бөгөөд ЗУ 980 57I ХӨ 520 09I солбилцолд, Урд захын захын цэг нь Говь Алтайн нуруунаас цааш  орших Тянь Шаны уулт тогтолцоонд хамрах цав толгодот говийн нутийн Орвог Гашууны Бор Толгой бөгөөд ЗУ 1050 05I ХӨ 410 20I солбилцолд  тус тус оршиж байна. Монгол улсын хилийн нийт урт нь 7670 гаруй км байдгаас ОХУ– тай 3000 гаруй км  хиллэж хилийн шугам нь Сийлхэм, Соёны нуруу болон Зэд, Зэлтэр, Цөх голуудын ус хагалбар уулс зэрэг байгалийн тодорхой заагуудыг барьсан бол БНХАУ– тай 4760 км хиллэж хилийн шугам нь баруун талдаа  Монгол Алтайн нуруу, Байтаг, Богд, Тахийн шар нуруу зэрэг хэд хэдэн нуруудын хярыг дагах ба өмнөд болон зүүн хагаст голдуу толгод ухаа гүвээт талаар дайран өнгөрдөг.  Монголорны байгалийн байдал нь нутаг бүрт харилцан адилгүй эрс ялгаатай байдаг.Байгалийн энэхүү онцлог шинж бүрэлдэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэж болно.Эдгээр хүчин зүйлсээс хамгийн чухал нь газар нутгийн далайн түвшнээс дээш хэр зэрэг өндөрт өргөгдсөн байдал юм.Манай орны газар нутаг ерөнхийдөө зүүнээсээ баруун тийш өндөрсөх боловч уулс хоорондын гүн хотгорууд нь энэхүү зүй тогтолыг эвдэж байдаг. Уулсын тогтоцыг даган ой мод нилээд урагш түрж орж харин томоохон хөндий хонхорыг даган  хуурай хээр, говь цөлийн хэв шинж хойшоо түрж ордог. Тодруулбал дэлхийн бөмбөрцөгийн хойд хагасын хамгийн хойш түрж орсон элсэн манхан Увс нуурын  зүүн хойд эрэгт орших Бөөрөг дэлийн элс бөгөөд энэ нь ХӨ 510 хүрдэг байна.Манай орны газар нутаг нь бүхэлдээ далайн түвшнээс дээш өргөгдсөн байх ба хамгийн нам дор газар нь далайн түвшнээс дээш 552 м /Хөх нуурын хотгор/ бол хамгийн өндөр газар нь далайн түвшнээс дээд 4374 м /Хүйтэн оргил   байгаа нь хоорондоо 3810 м зөрүү гарч байна. Үүнээс гадна нийт нутаг дэвсгэрийн 81.2 хувь нь  далайн түвшнээс дээш 1000 м өндөрт өргөгдсөн байхад  дөнгөж 18.8 хувь нь далайн түвшнээс дээд 1000 м доош өндөрт өргөгдсөн байдаг байна.Манай орны нутаг дэвсгэрийн  хамгийн өндөр болон нам цэгийн дундажыг бодвол 1580 м болдог.Ийм өндөрт байрлах нь уур амьсгалыг сэрүүн, хуурай, өндөр уулсаар хүрээлэгдсэн байх нь эх газрын эрс тэс болгох гол хүчин зүйл болдог.